ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН "ЦАХИМ ЭЛСЭЛТ" ЭХЭЛЛЭЭ


Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй бус байдлыг иргэд, байгууллагад хүндрэлгүй, ил тод, нээлттэй зохицуулахын тулд  2016-2017 оны  хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн билээ.

2019-2020 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123000 гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах бэлтгэл хийгджээ. Төрийн өмчийн цэцэрлэгт цахим бүртгэлд бүртгүүлж шинээр 18849 хүүхэд элсэх боломжтой бөгөөд шинээр 2 настай 11913 хүүхэд элсүүлэх юм байна.

“Цахим бүртгэл” бүртгэл 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилсэн билээ.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Баасан гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдах юм. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг 2019 оны 08 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулах юм байна.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээх ажээ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой юм байна.

Эх сурвалж: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.