Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН


Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын талаарх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Юуны өмнө газар тариалангийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулъя. 2019 онд улсын хэмжээнд 361 мянган га-д үр тариа, үүнээс 337 мянган га-д улаан буудай, 14.6 мянга га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 82 мянган га-д тосны ургамал, 36 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 502 мянган га талбайд тариалалт хийсэн. Энэ оны зургадугаар сар бүхэлдээ хуурай, халуун байсан. Зуны бороо зургадугаар сарын 25-наас зарим бүс нутгаар долдугаар сарын 04-нөөс эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд нөлөөлж, бутлалт буурч, товчин түрүү үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн үе үе орсон хүчтэй мөндөрийн уршгаар Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2500 га талбайгаас ургац хураах боломжгүй болсон. Долоодугаар сарын 20-ноос эхлэн үргэлжлэн орж буй борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж, ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөлийг бүрдүүллээ.

Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн байх боломжтой харагдаж байна. Харин Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн зарим сумдад ургац бага байх төлөв ажиглагдаж байна.

Нэгдүгээрт, ургацийн урьдчилсан балансыг төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг талбай бүрээр тогтоож, хураалтын зөвлөмж боловсруулж, тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.

Хоёрдугаарт, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, алаг цоог болцтой, хог ургамал ихтэй намхан тариаг хаягдалгүй хурааж, техник тоног төхөөрөмжийг бэлтгэх ажилд анхаарах шаардлагатай байна.

Гуравдугаарт, хадлан тэжээл бэлтгэх зориулалтын иж бүрэн техник, тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулахын зэрэгцээ ургац хураалтын өмнө ОХУ-аас 36 ширхэг комбайн нийлүүлэхээр ажиллаж байна" гэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.