МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА


УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр хуралдахаар товлоод байна. Тодруулбал,

•Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

•Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах аж. 

МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоног таван өдрийн турш хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд дээр байр сууриа нэгтгэх гэсэн боловч чадаагүй юм. Тэд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар санал нэгдэж чадахгүй, зөвшилцлийн ажлын хэсэг ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.