ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Хотын даргын захирамжаар нийтийн эзэмшлийн тайлбаг чөлөөлөх, явган хүний орц гарцыг чөлөөлөх зорилгоор Туушин зочид буудлын өмнөх хэсгийг нурааснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулах албанаас явуулж буй Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, зөрчил арилгах ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14-р хороо, "Сандэй" худалдааны төвийн хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан "Батшоо" СӨХ-өөс хийсэн орц, гарцын хаалтыг буулган, зам талбайг чөлөөлжээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн засаг даргын A/688 дугаар захирамж гарсан юм. Уг захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэх аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.