МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ


УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулж буй саналуудыг хүлээж авах эсэх асуудлаар олон хоног дараалан хуралдсан ч зөвшилцөлд хүрч чадсангүй.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын нэг циклийг таван жил болгох, гишүүдийн тоог 109 болгон нэмэх, сонгуулийн тогтолцоог намын жагсаалт, тойрог гэсэн холимог болгох, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ҮАБЗ-д танилцуулж, хэрэгжүүлэх зөвшөөрөл авах, ТНБД нарыг арван жилээр сонгодог байх, ШЕЗ-ийн  дэргэд сахилгын хороо байгуулах зэрэг асуудлуудыг үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгахаар оруулж ирсэн.

Гэвч эрх баригч намын бүлэг Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналуудыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй таржээ. Тодруулбал, МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш 15.00 цагт хуралдаж, санал авахаар товлосон юм. Гэвч бүлэг хуралдаагүй, гишүүд зөвхөн цаасаар саналаа хураагаад таржээ. Гишүүдийн саналыг нэгтгэж дуусаагүй бөгөөд МАН-ын 40 гишүүн саналаа өгсөн байна. Түүнчлэн өчигдрийн цаасаар авсан саналаа өнөөдөр 11.00 цагт дахин хуралдаж, саналаа нэгтгэх байлаа. Гэсэн ч МАН-ынхан дотооддоо зөвшилцөлд хүрч чадсангүй. Улмаар ирэх долоо хоногийн даваа гаригт дахин хуралдахаар боллоо.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.