ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ


Үндэсний зарим аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг дэмжинэ

Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа хэдий ч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20.000 гаруй хүүхэд байх урьдчилсан дүнтэй байна.

“Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай“ Засгийн газрын тогтоолын дагуу байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих нь цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 13 ний өдөр “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл”  сэдэвт уулзалт зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжихээ илэрхийлсэн.

Тэгвэл энэ удаад Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гишүүн үндэсний томоохон 20 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийлээ. Уулзалтад АПУ ХК, Мобиком, Монос групп, Төрийн банк, Таван богд ХХК, Улсын клиникийн төв эмнэлэг, Делта Зонстракшн ХХК, Энержи Ресурс ХХК, МАК, Ленд ТН ББСБ, Хөгжил Трейд ХХК, Хайпер Маркет ХХК, Адмон ХХК –ний удирдлагууд оролцож, “Байгууллагын цэцэрлэг” санаачлагад нэгдэн ажиллахаар боллоо.  

Хувийн хэвшлийн байгууллагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэргэдээ Цэцэрлэг байгуулан ажиллуулах нь чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: БСШУСЯ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.