МААНЬТ ӨРТӨӨНД ВАГОН ЗАМААС ГАРЧЭЭ


Хятад улс руу олон улсын ачаа тээвэрлэж явсан вагон өнөөдөр /2019.08.14/ 08.00 цагийн орчимд замаас гарсан байна.  Хэрэг явдал Төв аймгийн Баян сумын Мааньт өртөөний орчимд болсон аж.  "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс энэ талаар тодруулахад "Воган осолдоогүй замаас гарсан.  Хүн бэртээгүй. Яг одоо энэ асуудлыг хэлэлцэж байна. Эргэн мэдээлэл өгье" гэсэн юм. Замаас гарсан воган нь ачааных байжээ.

Өнгөрсөн жилийн өдийд мөн Дорноговь аймгийн орчимд суудлын галт тэрэг осолдож, зорчигчид гэмтэж байв. Вагон осолдсон шалтгааныг тухайн үед үерт төмөр зам идэгдсэн нь осол гарах шалтгаан болсон гэж үзсэн юм. Мөн ОХУ-аас вагоныг татаж босгох болон сэргээн засварлах зорилгоор хүч илгээж байлаа.

Эх сурвалж: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.