ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬД 185 АЖИЛТАН, АЛБА ХААГЧ ОРОЛЦОВ


НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хамтран ‘’Бльюмон’’ ХХК-д аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн болон техникийн холбогдолтой осол гарсан үед гал унтраах тактикийн сургуулийг  зохион байгууллаа.

Мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах,  алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус дадлага сургуульд “Бльюмон” ХХК-ийн штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 34, 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 185 ажилтан, алба хаагч, 5 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг тус барилгын 4 болон 7 давхарт зохион байгуулж, аврах зам гарц хаагдсан болон утаанд хордсон иргэдийг өндрөөс аюулгүй буулгах дадлага сургуулийг хийсэн бол  “Бльюмон’’ ХХК-ийн ажилтнуудаар гал унтраах дадлагыг хийлгэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.