МОНГОЛ УЛСЫН ИРГЭН 24 НЭР ТӨРЛИЙН ТҮҮХ, СОЁЛЫН ҮНЭТ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙЖЭЭ


Монгол Улсын иргэн 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. 

 

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан Монгол Улсын иргэн М хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан гэх мэт 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг гялгар уутанд боож, хүнсний зүйлсээр далдлан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Одоогийн байдлаар сум дундын прокурорт харъяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүлсэн байгаа аж. 

 
 
 
 

 

Эх сурвалж: ГЕГ

 
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.