ТАГНУУЛЫН ЭКС ДАРГАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ


Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй тус газрын мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, мөн Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас гурав дахь өдрөө үргэлжлэх болж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурц нарыг буруутгаж байгаа юм. Шүүх хурал Төв аймагт болж буй бөгөөд С.Зориг агсны эхнэр Б.Булганаас гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож буй.

Харин тус шүүх хурлыг шүүгчээр Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар ажиллаж байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Г.Батбаяр дараах байр суурь илэрхийлээд буй. Тэрбээр “Энэ хэрэг хуулиа баримталбал манай үйлчлүүлэгч ямар ч ялгүй гарах ёстой. Ер нь бол Эрүүгийн хуулийг ижил төстэй хэрэглэхийг хориглодог. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулаагүй. Гэтэл миний үйлчлүүлэгчдийг яллаад байгаа зүйл анги нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг хэрэглэдэг мөрдөн шалгах ажиллагааны өмнө хэрвээ хэрэг бүртгэгч мэдүүлэг өгөхийг албадан хүнийг зодсон бол ялладаг юм. Гэтэл ялтан Б.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар хүн зодчихсон шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэл нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явна. Хэрвээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр зодсон бол сахилгын арга хэмжээ авдаг. Тагнуулын байгууллагын тагнан турших арга хэмжээ буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулсан гээд л. Тэрнээс биш тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгийгээ алгадлаа гэхээр тагнуулын ажилтан гүйж ороод “Одоо болиорой” гээд салгах боломжгүй. “Шууд зод, балба” гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ямар нэгэн байдлаар нотлогдохгүй. Манай үйлчлүүлэгчдийг “Шууд зод, нүд” гэсэн даалгавар өгсөн гэж буруутгаад байгаа. Ялтан Б.Амгаланбаатарын хүний амь хөнөөсөн гээд байгаа яриаг нь үнэн эсэхийг нь шалгах зорилгоор л Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Тэгээд сүүлд Б.Содномдаржааг мэдүүлгээ нотлуулах гээд нэг алгадсан нь эрүүдэн шүүлт биш шүү дээ. МҮОНРТ-ээр гаргасан тэр видео бичлэг л байгаа болохоос 360 хоног эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэр камерыг гэмт этгээдийг гэмт хэрэг хийснийг нь нотлохын тулд халхавчийн байгууллага болгож ашигласан. Халхавчийн байгууллага гэдэг нь хорих газар болон мөрдөн байцаагч нарыг ашиглаж болдог хуулийн заалттай” гэсэн юм.

Эх сурвалж: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.