“САКСАФОН” ВАРЬЕТЕ ЖҮЖИГ ТОГЛОГДНО


20-р зууны театрын урлагийн нэг төрөл болох варьете жүжиг Монголд тоглогдох гэж байна. Варьете  18-р зууны үед Италт улсад үүссэн урлагийн төрөл юм.

Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн “Саксафон” моно жүжгийг залуу найруулагч Н.Дорждэрэм варьете төрлөөр найруулан олны хүртээл болгож байгаа аж.

Жүжгийн гол дүрийг “Татар ажиллагаа” киноны Колягийн дүрээр олноо танигдсан жүжигчин Э. Батхүү бүтээж байгаа бол нугараач Ж.Цэрэндулам, балетчин Т.Батцэцэг нар оролцон тогложээ. Уг жүжиг нь балетын урлаг, уран нугаралтыг варьете хэлбэрт оруулан найруулснаараа онцлог юм.

"Саксафон" варьете жүжиг наймдугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд "New Marquee" энтертаймент төвд 22:00 цагаас тоглогдоно.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.