НЭГ ХҮНД НОГДОХ АРХИ 9.1 ЛИТР БОЛЖ ӨСЧЭЭ


Ундаа үйлдвэрлэлийн дэд салбарт архи, спирт, дарс, шар айраг, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, амтат ус, ундаа, сироп, жүүс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 2018 онд 10.6 сая литр спирт, 28.8 сая литр архи, 110.3 мянган литр дарс, 91.2 сая литр шар айраг, 73.7 сая литр цэвэр ус, 165.7 сая литр амтат ус, ундаа, 48.0 сая литр жүүс үйлдвэрлэсэн байна.
 
 2018 онд үйлдвэрлэсэн ундаа, согтууруулах ундаа үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад спирт 1.7 сая литр буюу 19.5 хувиар, архи 4.2 сая литр буюу 16.9 хувиар, дарс 7.7 мянган литр буюу 7.5 хувиар, шар айраг 8.8 сая литр буюу 10.7 хувиар, цэвэр ус 13.1 сая литр буюу 21.5 хувиар, амтат ус, ундаа 18.0 сая литр буюу 12.2 хувиар, сироп 13.0 мянган литр буюу 16.7 хувиар өсөж, жүүс 3.1 сая литр буюу 6.0 хувиар буурсан байна.


 
Нэг хүнд ногдох архины үйлдвэрлэл 2018 онд 9.1 литр болж, өмнөх оноос 1.1 литр буюу 14.6 хувиар, дарс 34.9 грамм болж 1.8 грамм буюу 5.4 хувиар, шар айраг 28.9 литр болж 2.3 литр буюу 8.6 хувиар, цэвэр ус 23.3 литр болж 3.8 литр буюу 19.2 хувиар, амтат ус,  ундаа 52.4 литр болж 4.8 литр буюу 10.0 хувиар, сироп 28.8 грамм болж 3.6 грамм буюу 14.5 хувиар өссөн бол жүүс 15.2 литр болж 1.3 литр буюу 7.8 хувиар буурсан байна.


 
2018 онд 388.6 мянган литр согтууруулах ундаа экспортолсон бол 10455.6 мянган литрийг импортолсон байна. Экспортолсон согтууруулах ундааны 27.8 мянган литр буюу 7.2 хувь архи, 0.1 мянган литр нь дарс, 360.7 мянган литр буюу 92.8 хувь нь шар айраг байгаа бол импортоор орж ирсэн согтууруулах ундааны 414.8 мянган литр буюу 4.0 хувь нь архи, 2684.9 мянган литр буюу 25.7 хувийг дарс, 7355.9 мянган литр буюу 70.4 хувийг шар айраг эзэлж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.