"ЦЭЦЭЭ ГҮН"-Д ТӨӨРСӨН БНСУ-ЫН ИРГЭН ЭСЭН МЭНД ОЛДЖЭЭ


Богд-Хан уулын “Цэцээ гүн"-ий оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн төөрч сураггүй алга болсон талаар наймдугаар сарын 11-ны өдөр мэдээлсэн. Тэгвэл  БНСУ-ын иргэн, 61 настай эмэгтэй Л нь өчигдөр /2019.08.12/  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд иржээ. Түүний алга болсноос хойш  Төв аймгийн Онцгой байдлын газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид үнэрч нохойн хамт хайж байсан юм. Тэрбээр эсэн мэнд байгаа тухайгаа нөхрийнхөө гар утсанд мсж илгээн, удалгүй “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд ирсэн аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.