"САУД ГОБИ КОЭЛ ТРАНС" КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА


Сауд гоби коэл транс” компанид Өмнөговь аймгийн Гурван тэс суманд олгосон “17038219036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг БОАЖЯ, Ашигт малтмалын газрын тосны газраас өнөөдөр цуцлах шийдвэр гаргажээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэв.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын “А 420” тоот тушаалаар байгуулсан ажлын ажлын баг тус компани Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулах хугацаандаа уул уурхайн стандарт, норм журмыг биелүүлээгүй, төлөвлөгөөт бичиг баримтыг бүрдүүлээгүй зэрэг зөрчил илрүүлсэн байна. Уг дүгнэлтийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж буйг Н.Цэрэнбат сайд онцолсон юм. Мөн одоогоос дөрвөн сарын өмнө Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад усны төлбөр төлөөгүй, АМНАТ-ын татвараа төлөөгүй, уулын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй зэрэг 31 төрлийн зөрчил илрүүлжээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, "Ашигт малтмалын хуулийн байгаль орчныг нөхөн сэргээх үүрээг биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулсан зэрэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлах болсон тул нөхөн олговор олгохгүй. Энэ бол хууль мөрдөж ажилладаггүй компаниудад сануулга болсон үйл явдал боллоо. Цаашид Нарийн сухайтын бүлэг ордыг түшиглэсэн 34 тусгай зөвшөөрлийн эзэмшигч компаниудад шалгалт хийнэ. Хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах болно” гэлээ.

Түүнчлэн БОАЖЯ-наас Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт нэмэлт, өөрчлөлт оруулан 153469,47 га газрыг өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөл боловсруулжээ. Тогтоолын төслийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэх юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.