"ЦЭЦЭЭ ГҮН"-Д ТӨӨРСӨН БНСУ-ЫН ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА


Өчигдөр буюу энэ сарын 11-ны өдөр "Цэцээ гүн"-д аялаж явсан БНСУ-ын иргэн сураггүй алга болжээ.Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн "Манзуширын-Ам" гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ "Билгүүн туул" ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан уулнаас Цэцээ Гүний өөд авирах явган аялалын гишүүн Л /61 настай, эмэгтэй/ 2019.08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй алга болсон байна. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, аймгийн цагдаагийн газрын 10 алба хаагч нийт 32 алба хаагч ажиллаж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.