АЧААНЫ МАШИНЫ ТЭВШНИЙ ХЭСЭГТ ХҮН ТЭЭВЭРЛЭЖ ЯВААД УНАГАСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ


Амралтын өдрүүдэд буюу 2019 оны наймдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлагыг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Ослын улмаас нийслэлд 8 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Бэртсэн хүмүүсийн нэг нь хүүхэд байсан бөгөөд хороолол дотор явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ. 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.08.10-ны өдрийн 20:30 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн “Бага зос” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 35км/ шороон замд Kia Bongo автомашины жолооч Т нь 12 настай, эмэгтэй Х-г автомашины тэвшний хэсэгт тээвэрлэж яваад унагаж амь насыг нь хохироосон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гурван хүн гэмтэж бэртсний хоёр нь явган зорчигч байсан бол нэг нь жолооч.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.