Б.ХУРЦ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ЗАВСАРЛАЛАА


НЭМЭЛТ: ШҮҮХ ХУРАЛ ЗАВСАРЛАЛАА

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Хуралдаанаар ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүж байгаа юм. 

Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж ял тулгасан хэмээн буруутгаж байгаа билээ. 

НЭМЭЛТ: Б.ХУРЦ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ЗАВСАРЛАЛАА

ТЕГ-ын дарга, генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал нэг цаг завсарлаж, шүүгдэгч нар хуралдааны танхимаас гарлаа. Цайны цаг болсон учраас ийнхүү хуралдааныг нэг цаг завсарлуулсан байна. 

Хуралд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүн шүүгдэгчээр оролцож байгаа. Мөн өнөөдрийн хуралд С.Зориг агсны эхнэр Б.Булган оролцсон юм. 

Б.ХУРЦ НАРЫГ ШҮҮХ ХУРАЛД ТҮР ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ОРОЛЦУУЛАХААС ТАТГАЛЗЖЭЭ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд өнөөдөр /2018.08.12/ шүүх хурал Төв аймгийн шүүхэд 09.00 цагт товлогдсон хугацаандаа эхлээд байна.

Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулж, шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан билээ. Тиймээс  өнөөдрийн шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор болжээ. 

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн Баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн юм. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат,  Ө.Энхтүвшин нар багтаж буй.

Шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд тэднийг шүүх хуралд оролцох хүсэлтийг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн зүгээс Б.Хурц нарт холбогдох хаалттай хуралдаанд УИХ-ын түр хорооны таван гишүүнийг хөндлөнгийн ажиглагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан байна. 

Шүүх хуралдаан үргэлжилж байна.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.