АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН 296 ДУУДЛАГА ИРЖЭЭ


Амралтын өдрүүдэд /2019.08.10-11/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 458 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлага ирсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийн хувьд нийслэлд найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амь насаа алджээ.  Тодруулбал, наймдугаар сарын 10-ны өдрийн 20.30 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн “Бага зос” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 35км/ шороон замд “Kia Bongo” автомашины жолооч Т нь 12 настай, эмэгтэй Х-г автомашины тэвшний хэсэгт тээвэрлэж яваад унагаж амь насыг нь хохироожээ.

Үүнээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гурван  хүн бэртэж гэмтжээ. Үүний хоёр нь  явган зорчигч, нэг нь жолооч байв. Мөн цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.