ТӨВ БАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТ 1.8 ТОННООР БУУРСАН БАЙНА


Төв банк эхний долоон сарын байдлаар 7.5 тн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 тонноор бага буюу 19 хувиар буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үед Монголбанк 9.3 тн үнэт металл худалдан авсан.

Зөвхөн долоодугаар сард 1.5 тн алт худалдсан авсан байна. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байгаа аж. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн сард Төв банкны алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 120.680.95 төгрөг байжээ.

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.