ЭКСПОРТ 11 ХУВИАР ӨСЖЭЭ


 Монгол Улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 7 сард 8.078.7 сая ам.долларт хүрчээ.

Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаад худалдааны эргэлт 9.4 хувиар өссөн байна. Экспорт 4.571.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 400.8 сая ам.доллараар буюу 11 хувиар өсжээ. Харин импорт 3.507.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үенхээс 241.5 сая ам.доллараар буюу 7.4 хувиар нэмэгдээд байна.


Гол нэрийн түүхий эдийн экспортыг авч үзвэл:

Нүүрсний экспортын биет хэмжээ 20.8 сая тоннд хүрсэн нь үндсэндээ өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд (2018 оны 7 сарын экспортоос 10.0 мян.тонноор бага) байна.

Зэсийн баяжмалын экспорт 867.7 мян.тн-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 19.0 мянган тонноор өсжээ.

Экспортын гол орлогын статистик мэдээг танилцуулвал:

Нүүрсний экспортын орлого 1.787.9 сая ам.долларт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 177.2 сая ам.доллараар өссөн,

Зэсийн баяжмалын экспортын орлого 1.199.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 23.8 сая ам.доллараар нэмэгдсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.