ХУРД ХЭТРҮҮЛБЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЬ 6 САРААР ХАСНА


Иргэдийн аялал зугаалга амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна. Иймээс Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулан ажиллаж байна.

Хэрэв орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50,000 төгрөгөөр торгож хоёр оноо хасдаг бол 120 км/цагаас илүү хурд хэтрүүлж оролцвол 50,000 төгрөгөөр торгож газар дээр нь 6 сараар жолоодох эрхийг хасаж байна гэж ТЦА-аас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.