ТӨРИЙН ОРДНЫ ЗҮҮН ТАЛД 6*8 ХЭМЖЭЭТЭЙ ЗООРЬ ИЛЭРЧЭЭ


Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Хүмүүнлэгийн ухааны сургуулийн ойролцоо үерийн улмаас зам эвдэрч, тухайн хэсгийн зам цөмрөн оржээ. Уг хэсэг нь Төрийн ордны зүүн талд байрладаг бөгөөд авто машины  зогсоол болон үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулдаг юм.

Улмаар цөмөрсөн хэсэгт хонгил гарч Онцгой байдлын газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газраас өчигдөр /2019.08.07/ оройноос эхлэн хамгаалалтад авсан байна.  Ийнхүү гэнэт гарч ирсэн хонгилыг ямар учиртай болохыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж тусгай хамгаалалтад авсан юм.

Нөхцөл байдал дээр ажиллаж байгаа МХЕГ-аас: "Цөмөрсөн газрын доор 6*8 харьцаатай зоорь олдсон.  Эндээс соёлын өвтэй холбоотой байж магадгүй зоорь олдсон. Тиймээс зоорийн усыг шавхаж, шалгалт явуулахаар ажиллаж байна. Соёлын өв байгаа эсэх талаарх шалгалтыг хоёр өдрийн дотор хийж гүйцэтгэнэ. Энэ хугацаанд энд ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалт авч ажиллана" гэсэн мэдэээлийн өглөө.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.