ОРХОН АЙМГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА АЖЛЫНХАА ӨРӨӨНД ӨӨРИЙГӨӨ БУУДСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ


Өчигдөр Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олдсон талаар өнөөдөр зарим мэдээллийн эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Энэ талаар тодруулахаар аймгийн ЗДТГ-тай холбогдсон ч "мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар хэлснийг эх сурвалж онцоллоо.

Дэд хурандаа Л.Болдыг өнгөрсөн зургаадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилсон байна. Л.Болд нь 1985-1988 онд ЗХУ-ын /хуучнаар/ Одесс хотын Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Артиллерийн техникч инженер мэргэжлээр төгссөн. 1988-1990 он хүртэл Ардын армийн 270-р ангид салаан захирагч, ротын захирагч 1991-1994 он хүртэл Зэвсэгт хүчний 210-р ангид Албаны даргын туслах, Албаны дарга 1998-2001 он хүртэл Зэвсэгт хүчний 186-р ангид Засварын тасгийн дарга, Галт хэрэгслийн инженер 2002-2019 он хүртэл ЗДТГ-ын Цэргийн штабт Нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицерын албыг тус тус хашиж байжээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.