ТӨВ АЙМГИЙН ОРЛОГЧ ДАРГА Ч.САРАНГЭРЭЛ ГЭГЧ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ГАРГАЖ, ЗААМАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫГ БУЛААН АВЧ ЗУГТЖЭЭ


Төв аймагт, тэр дундаа Заамар суманд засаглалын маргаан үүсжээ. Тодруулбал, Заамар сумын Засаг дарга асан Б.Самбууг өнгөрсөн зургадугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс үүдэн тус сумын Засаг даргын суудлыг булаалдах, зарим эрх мэдэлтнүүд шунах ажил эрчимтэй явагдаж эхэлжээ.

Уг нь Төв аймгийн Заамар сумын ИТХ-ын 27 суудлаас Ардчилсан нам-16, МАН-11, үлдсэн нэг суудлыг нь бие даагч авчээ. Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр олонх болсон АН-ынхан одоог хүртэл сумандаа засаглаж байгаа ажээ. Гэтэл АН-аас томилогдсон Засаг дарга нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс үүдэн орон нутгийн МАН-ынхан хийгээд Төв аймгийн МАН-ын зүгээс, тус аймгийн одоогийн удирдлага болох Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон түүний орлогч дарга Ч.Сарангэрэл нарын “улаан хувьсгалч Доржууд”-аас бүрдсэн ажлын хэсэг гэх бүлэг хүмүүс Заамар суманд очиж Засаг даргынх нь тамгыг булаан авч зугтжээ.

Энэ талаар тус сумын ИТХ-ын төлөөлөгчид хэлэхдээ “Манай сумын Засаг дарга өнгөрсөн 6-р сард огцорсон. Түүнээс хойш Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал 2019-06-14-нд Б/34 тоот захирамж гаргаж, Заамар сумын ИТХ хуралдаж Засаг даргаа томилтол, Засаг даргын үүрэгт ажлыг Засаг даргын орлогч М.Ичинхорлоод хариуцуулж, Засаг даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэх, ажил хүлээлцэх захирамж гаргасан байдаг.

Гэвч аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нь 2019-08-02-ны өдөр дахин хууль бус захирамж гаргаж Заамар сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байсан орлогч дарга М.Ичинхорлоог “ажил хавсран гүйцэтгэх үүрэг" гэгчээс чөлөөлөхөөр болжээ. Ингэхдээ тэд ажил шалгах нэрээр манай суманд ирж, огт үндэслэлгүй зөрчил, дутагдал дурьдаж манай сумын Засаг даргын тамгыг булаан авч, зугтлаа.

Түүнчлэн одоо Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүнийг дахин сольж оронд нь өөрийн намын /МАН/-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, Хайлааст багийн Засаг дарга А.Ганцэцэгийг томилохоор нэгжийн тухай хуульд байхгүй нэр томьёо, үг хэллэг, албан тушаал шинээр бий болгон манай сумын удирдлагыг гартаа авахаар улайрч эхэллээ” гэсэн юм.

Мөн Заамар сумын ИТХ-ын зарим төлөөлөгчдийн хэлж байгаагаар Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон түүний орлогч Ч.Сарангэрэл нар нь ирэх 2020 оны сонгуулийн зардал босгох нарийн арга сүвэгчилж, ийнхүү Заамар сумыг олзлоод байгаа гэнэ.

Ямартай ч Төв аймгийн удирдлагууд хийгээд тус аймгийн орлогч дарга Ч.Сарангэрэлээр толгойлуулсан ажлын хэсэг гэгч цагаандаа гарсан бүлэг хүмүүс Заамар суманд очиж, Засаг даргынх нь тамгыг булааж, цүнхлэн зугтжээ. Энэ бүхнээс харахад Төв аймгийн удирдлагуудад Заамар сумын ард иргэд бус сумын Засаг даргын тамга их хэрэг болсон бололтой.

ZASGIINMEDEE.MN

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.