УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХОЛБОГДСОН ХҮЧИНГИЙН ХЭРГҮҮДИЙГ МАРГААШ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛНЭ


УИХ-ын гишүүн Д.Гантулга одоогоос хоёр жилийн өмнө хүчингийн хэрэгт нэр холбогдож, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байсан. Түүний өмнөх хүчингийн хэргээ шалгагдаж байх хугацаанд дахин хүчингийн хэрэгт холбогдсон байжээ. Тодруулбал, одоогоос долоон сарын өмнө “Вива сити” хотхонд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэг аж. Өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч н.Мэргэн хэргийн материалтай танилцсан бөгөөд нөгөө хэргийг ч мөрдөн шалгаж дуусжээ.

Тиймээс баттай эх сурвалжийн хэлж буйгаар уг хэргүүд прокурорт шилжихэд бэлэн болсон гэлээ. Түүнчлэн уг хэргүүдийг ЦЕГ, АТГ хамтран шалгасан байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.