ТАВАН ТОЛГОЙ- ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ НАЙМДУГААР САРЫН 15-НААС ЭХЛҮҮЛНЭ


Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар /2019.07.24/ Таван толгой- Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэн ажиллах тогтоолыг гаргажээ.  Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Таван толгой- Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын ажил дээр Монгол улс 34 хувийг Эрдэнэс Таван толгой ХК 66 хувийг эзэмшихээр тогтлоо. 208.5 км бүхий энэ замын суурь ажил 2013-2015 онд хийгдсэн. Суурь ажлын замын доод бүтцийн 51.8 хувь , газар шорооны ажлын 86.6 хувь, хоолойн ажлын 52 хувь хийгдсэн. Энд нийт 276,3 сая ам.долларын ажил хийгдсэн байна. Энэ замыг барьж дуусгахад 531.4 сая ам.доллар хэрэгтэй. Нийт замын өртгийг 807 сая ам.доллар болж байгаа. Харин үлдсэн хэсгийг дуусгахын тулд  531.4 сая ам.долларыг босгохоор Эрдэнэс Таван толгой ХК, Монголын төмөр зам хамтран ажиллаж байна. Эхний ээлжид хийгдсэн ажлаа дуусгах шаардлагатай байна. Энэ зам ашиглалтад орчихвол 30 сая тонн нүүрс тээвэрлэгдэх боломжтой. Мөн энэ замаар өдөр 12 хос галт тэрэг явах бололцоо бүрдэж, одоогийн авто машинаар тээвэрлэж байгаа зардлыг 2-2,5 дахин бууруулах боломжтой юм. Иймд уг замыг бид Монгол улсын экспортод чухал ач холбогдолтой зам гэж үзэж байгаа.

Мөн өнөөдөр Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцсэн. Уг зам дээр бид долоон худаг гаргах ёстойгоос гурвыг нь гаргачихсан. 50 км замын зургийн ажил батлагдсан. Энд нийт 90 км замын зургийн ажил хийгдэх ёстой. Уг зам дээр найман гүйцэтгэгч компани ажиллаж байгаа” гэлээ.

Таван толгой-Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж, 2021 онд ашиглалтад оруулахаар болжээ. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Таван толгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгожээ.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

 

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.