ЛИФТЭНД БИЕ ЗАССАН ЭМЭГТЭЙ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЦАГДААД ХАНДЖЭЭ


Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцны цахилгаан шатанд энэ сарын 17-ны өдөр Б гэх эмэгтэй бие засч буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан.

Уг бичлэгийг тус хорооллын СӨХ-ийн ажилтан оршин суугчдын цахим хуудаст нийтэлсэн бөгөөд бичлэгийг үзсэн иргэд цааш түгээсэн байжээ.

Тэгвэл цахилгаан шатанд бие зассан гэх эмэгтэй өөрийн нэр төрийг сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан байна. Улмаар бичлэгийг олон нийтэд түгээсэн гэх иргэнд Зөрчлийн хэрэг нээн, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Хуулийн дагуу бичлэг тараасан иргэнийг буруутай гэж үзвэл хоёр сая төгрөгөөр торгоно.

Харин олон нийтийн газар бие зассан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас 10 мянган төгрөгөөр торгосон бол оршин суугчдын группт бичлэг оруулсан СӨХ-ийн даргыг 50 мянган төгрөгөөр тус тус торгоод байгаа ажээ.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.