БЗД ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЭ ХОЁР МОТОЦИКЛ ӨГӨВ


Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж байгаа дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд хоёр мотоциклыг хүлээлгэн өгчээ.

Дүүргийн Засаг дарга Т.Баясах мотоциклын түлхүүрийг албан хаагчдад гардуулан өгч “Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн мэндийг дэвшүүлж, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг өргөе” гэжээ. Түүнчлэн 98 жилийн ойн хүрээнд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хамт олноо манлайлсан албан хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон Талархлын бичгээр шагнаж урамшуулсан байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.