ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БҮС НУТГААС АМРАЛТЫН ТАВ ХОНОГТ 100 ТОНН ХОГ ТҮҮЖЭЭ


БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн “Цэвэрхэн наадацгаая” аян амрагч, жуулчид ихээр очдог Горхи-Тэрэлжийн бүс нутагт үргэлжилж байна. Энэхүү аянд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, “Монгол наадам” цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, “АПУ”, “Юнител”, “LADA Mongolia” компани, “Хоггүй Монгол” ТББ хамрагдан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажиллав.

Тус аянд нэгдсэн оюутан залуус наадмын амралтын таван өдрийн турш эл бүс нутагт ажиллахдаа нийт 100 тонн хог түүжээ. Мөн нийт 11 мянган ширхэг хогны уут тарааж, 50 тонн хог цэвэрлэсэн байна.

“Цэвэрхэн наадацгаая” аянд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд нэгджээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.