Башар Асад: Дэлхийн гуравдугаар дайны үнэр ханхлаад байна


Сирийн ерөнхийлөгч Башар Асад өөрийн нь улсын төлөөнөө дэлхийн хэмжээний мөргөлдөөн гарах аюулын тухай урьдчилан анхааруулаад өнөөгийн нөхцөл байдал нь шинэ хүйтэн дайны байдалтай яг адил болоод байна гэжээ.

“Энэ чинь саяхан, тодруулбал ЗХУ-ыг задарсны дараагаар барууныхан, тухайлбал АНУ хүйтэн дайнаа зогсоогоогүй тэр үетэй л адил байна” гэж Башар Асад оросын “Комсомольская правда” сонины сурвалжлагчид хэлжээ.
Ийм мөргөлдөөн болох “улс төрийн олон тайз” байгаа ч Сири бол хамгийн чухал нь гэдгийг Башар Асад онцолсон гэнэ.

“Хамгийн гол нь дэлхийд америкийн ноёрхлыг хадгалах, олон улсын болон улс төрийн тайзан дээр түүнтэй ямар ч хамтрагч байхгүй байлгахыг хүсч байна. Энд нь Орос ч юм уу, бүр барууны холбоотнуудыг ч оруулж болно. Ийм л болохоор дайны үнэр, тодруулбал дэлхийн гуравдугаар дайны үнэр агаарт бүр үнэртээд байна. Гэхдээ энэ нь цэргийн шууд мөргөлдөөн арай биш” гэж Сирийн ерөнхийлөгч хэлсэн байна. 

Асад бас Сирийн асуудлыг шийдвэрлэхэд алан хядагчдыг өдөр бүр, цаг тутам дэмжиж байгаа бусад улс орнууд садаа болж байна гээд харин Дамаскийн холбоотноор Орос, Иран, болон “Хезболлах” бүлэглэлийг нэрлэжээ.

Тэрээр холбоотнуудаа “Тэд энд хууль ёсоор байж байгаа. Тэд алан хядагчдын эсрэг байлдаж байгаа. Гэвч алан хядагчдыг дэмжих зорилгоор саад болж байгаа улс орнууд байна. Тоглогч талуудын тоонд биш хамгийн гол нь  терроризм л байна” гэж Асад ярьжээ.

Хямралыг зохицуулж шийдвэрлэхэд юун түрүү бодитой нөлөө үзүүлж байгаа хүчнийхэнтэй хэлэлцээр хийх ёстой гэсэн байна. Харин Сирийн сөрөг хүчин бол алан хядагчдын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж чадахгүй байгаа гэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.