ДЭЛХИЙН АВАРГА Б.БУДЖАРГАЛД ГУРВАН ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЖЭЭ


Олон өдрийн гүйлтийн тэмцээний Дэлхийн гурван удаагийн аварга Б.Буджаргал энэ онд амжилтаа дахин бататгасан билээ. Тэрбээр АНУ-д болсон 10 өдрийн нээлттэй тэмцээнд түрүүлж, монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд гайхуулж чадсан.

2008 оноос эхлэн хэт холын зайн гүйлтээр хичээллэж, өөрийгөө ялан дийлж, 10 хоногт 1304 км гүйж, өөрийгөө дэлхийд данстай болгосон тамирчны нэг бол Б.Буджаргал юм. Өмнөговь аймгийн харьяат түүнд “Эрхэт Монгол” группээс гурван өрөө байр бэлэглэж, спортын өндөр амжилт хүсчээ.

Б.Буджаргал тэмцээнд оролцохоо бэлтгэлээ гол төлөв өөрийн нутагтаа хийдэг байсан бөгөөд гүйлтийн спортоор 24 дэх жилдээ хичээллэж буй юм.

Олон өдрийн гүйлтийн тэмцээний Дэлхийн гурван удаагийн аварга тэрээр дараагийн тэмцээний бэлтгэлдээ гарсан бөгөөд тэрбээр ирэх наймдугаар сард АНУ-д болох зургаан өдрийн тэмцээнд оролцох ажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.