ИРГЭД ЭСЭРГҮҮЦСЭН, МАН “УЛАЙРСАН” ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ


Увайгүй, ёс зүйгүй, гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүдтэй хэмээн ард түмнээс цол, гуншин хүртсэн УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Уг чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Иргэд, хуульчид Үндсэн хуульд нэмэлт оруулах нь зүйтэй. Гэвч нийт гишүүдийнх нь 70 орчим хувь нь гэмт хэрэгт холбогдсон энэ удаагийн УИХ Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй хэмээн үзэж байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Харин эрх баригчид үнэмлэхүй олонхдоо эрдэж Үндсэн хууль зөрчин байж Үндсэн хуульд хүчээр  нэмэлт өөрчлөлт оруулахаар улайран зүтгэж байгаа билээ. Үүний учир шалтгаан нь эрх баригч МАН өөрсдийн суудлаа бэхжүүлж мөнхийн дарга байх цаашдын замаа засч байна гэсэн шүүмжлэлд хүргэж буй юм. Сөрөг хүчний тавьсан шаардлага, ард иргэдийн дургүйцлийг хүргэн байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх саналыг нь Ерөнхийлөгчөөс  өчигдөр авлаа. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож саналаа танилцуулав.

Одоо ард нийтийн санал асуулга авах асуудлыг шийдвэрлэх л үлдэж байна. Гэтэл  иргэдийн 67  хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа судалгаа гарсан. Ийм нөхцөлд санал асуулга явуулаад ч олигтой үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Тэгэхээр иргэдийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллээр хангах үүргээ төр гүйцэтгэх ёстой болж байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймагт тойрогтоо ажиллаад ирсэн. Тэрбээр иргэдтэй уулзалт хийж байхад 70 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын эсрэг байр суурь илэрхийлж байсан хэмээн дурдсан юм. Үүний учир нь УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой байгаа аж. Өөрөөр хэлбэл МАН үнэмлэхүй олонх байгаа ч УИХ-ын гишүүд нь мөнгө төгрөг завшсан хэрэгт нэр холбогдсон учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрх зүйн чадамжгүй хэмээн үзэж байгаа юм. 

АTIME.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.