ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРЧЭЭ


Хятадын эдийн засгийн өсөлт 1990 оны II улирлаас хойших хамгийн бага түвшинд очсоныг албаны мэдээллүүд харуулж байна хэмээн "BBC" мэдээлэв.

Өнгөрсөн сарыг хүртэлх гурван сарын хугацаанд урд хөршийн ДНБ жилийн эхнээс 6.2 хувиар өсчээ. Энэ жил тус улсад эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд болон татварын хөнгөлөлтүүдийг хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн АНУ-тай хийж буй худалдааны дайн нь тус улсын бизнесүүд болоод өсөлтийг боомилсоор байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "АНУ-ын худалдааны тариф Хятадын эдийн засагт хамгийн гол нөлөө үзүүлнэ" гэж жиргэсэн байдаг.

2010 оныг хүртэлх өнгөрсөн 30 жилийн хугацаанд тус улсын өсөлт дунджаар 10 хувиас буурч байгаагүй юм. Хятадын эдийн асаг нь хөрөнгө оруулалт, экспорт, дотоодын хэрэглээний зардал зэргээс хамаарч өөрчлөгдөж байдаг аж.

Тус улсад одоогоор хадгаламж болоод хөрөнгө оруулалт маш өндөр үзүүлэлттэй хэвээр байгаа юм. Гэвч үүний эсрэг компанийн өр ихээхэн аюул дагуулж байна. Дэлхийн санхүүгийн хямралаас корпорациудаа аврахын тулд Хятадын удирдагчид зээл олголтыг хангалттай хэмжээгээр дэмжиж өгсөн билээ. Энэ нь уналтаас сэргийлж чадсан ч нэмэлт санхүүгийн эрсдэлийг бий болгосон юм.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.