“ИХ ХУРД-8” ЭНЭ САРЫН 20-21-НД БОЛНО


Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8" уралдаан энэ сарын 20-21 өдрүүдэд Хүй долоон худагт болно. Гурван жилд нэг удаа болдог уралдааныг өмнөх жилүүдэд нэг өдөрт зохиодог байсан бол энэ жилээс хоёр өдөр хийхээр Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)- оос төлөвлөжээ. 

“Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд  Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой. Уяачид уралдаанд оролцох мандатаа орон нутаг дахь ММСУХ-ны салбар хороодоор дамжуулан хүсэлт гарган авах юм байна.

Наадмын удирдамжийн дагуу сум бүрээс шалгарсан "Адуучин”, “Хос сайхан морьтон"-ууд Хүй долоон хутагт ирж өрсөлдөх юм.  “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.