МАЙХАНД УНТАЖ БАЙСАН ХОЁР ХҮҮХДИЙГ ДАЙРЧ АМИЙГ НЬ ХОХИРООЖЭЭ


Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч, эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Эдгээр ноцтой ослуудыг дан эмэгтэй жолооч нар үйлджээ. Тодруулбал, Дорнод аймаг Цагаан-Овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг өчигдөр 06:03-д хүлээн авч шалгажээ.

Шалгалтаар тус сумын 5 дугаар баг, сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь голын эрэг дээр хамт амарч байсан иргэдийн майхан дээгүүр машинтайгаа гарч, улмаар 6, 7 сартай хоёр эмэгтэй хүүхдийг дайран аминд нь хүрч, 3, 11, 25 настай гурван хүн гэмтжээ.

Зам тээврийн энэхүү ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Хэнтий аймаг, “Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг долдугаар сарын 12-ны өдрийн 09:52-д авч шалгахад, 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу онхолджээ. Ослын улмаас тус машинаар зорчиж явсан 5, 10, 21 настай гурван хүн газар дээрээ нас барж, 28-30 насны хоёр хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна.

Төв аймаг Аргалант сумын Хөшөөт хоёрдугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан тухай мэдээллийг 2019 оны долдугаар сарын 11-ний өдрийн 20:05-д цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад 38 настай, эмэгтэй "А" нь өөрийн тээврийн хэрэгслээр нөхөр болох "Э" /эр,41н/-г мөргөж, амь насыг нь хохироожээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч нарт тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн Ерөнхий газраас анхааруулж байна.

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-07-14 ip: 64.119.27.184

    Малгай биш майхан дайрана гэдэг эрүүл хүний явдал биш байхаа,архи пиво ууж ангалзсан,бохь зажлаж бүлтэрсэн эмэгтэй жолооч нараас холхон байхаас гадна хамт байгсад нь аюул ослоос тэднийг урьдчилан сэргийлэх учиртай,маш харамсалтай хэрэг гарч,хоёрын хоёр хүний тэр дундаа хүүхдүүдийн амь нас үнэхээр харамсалтай байна