Д.АНАР: ХАРЦАГА ЦОЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА


Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын начин Д.Анар Улсын харцага Б.Бат-Өлзийг давж, харцага цолны болзол хангасан билээ.

Тэрбээр “Төрийнхөө их баяр наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэндээ баяртай байна. Долоогийн даваанд хүчит Арслан Э.Оюунболдтой тунан барилдаж, өвдөг шороодсон. Намайг дэмждэг ээж, гэр бүлийнхэндээ, дэвжээний хамт олондоо,  Кёкшюзан Д.Батбаяр ахдаа баярлалаа. Онцгой байдлын бүх албан хаагчиддаа баярлалаа” гэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.