ЗАВХАНЧУУД ИХ НАСНЫ МОРИНЫ УРАЛДААНД ӨНГӨТЭЙ САЙХАН НААДАВ


Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Завханчууд сайхан өнгөтэй наадаж өчигдөр түрүү, аман хүзүүг нь авлаа.

Тодруулбал, их насны уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Галбадрахын бор төрийнхөө их баяр наадамд торгон жолоогоо өргүүлж түрүүлсэн бол Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнхуягийн цавьдар аман хүзүүдэж наадамчин олноо баясгав.

Дашрамд дуулгахад өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд Ц.Мөнххуягийн цавьдар өнгөрсөн жил Соёологийн уралдаанд аман хүзүүдэж байсан бол өнөө жил их насны уралдаанд дахин аман хүзүүджээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.