ШӨВГИЙН ДӨРӨВТ ҮЛДСЭН УЛСЫН ЦОЛТНУУД


Ардын хувьсгалын түүхэн яруу алдар 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнд болж өндөрлөлөө.

Улсын гарьд Б.Гончигдамба Улсын аварга Ч.Санжаадамбаар долоо давж, шөвгийн дөрөвт үлдсэн бол Улсын арслан Э.Оюунболд Улсын харцага цолны болзол хангаад байгаа Улсын начин Д.Анараар долоо давлаа.

Харин Улсын арслан Ц.Содномдорж өндөр арслан П.Бүрэнтөгсөөр долоо давсан бол Увс аймгийн хоёр аваргын Н.Батсуурь нь долоо давж шөвгөрлөө.
 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.