ҮЕРТ ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ АЙЛУУДЫН СУДЛАН, СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ


НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэгтэй хамтран “Үерийн аюултай үед хорооны гамшгаас хамгаалах албаны харилцан ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа. 

Дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, 7 дугаар хорооны ажлын алба болон 1-16 дугаар хэсгийн гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн нийт 110 гаруй ажилтан, алба хаагч, 5 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм. 

Энэ үеэр 7 дугаар хорооны 10, 11 дүгээр хэсгийн үерт өртөж болзошгүй айл, өрхүүдийн судалгааг гарган, анхааруулга зөвлөгөө өгч, гамшгаас хамгаалах сайн дурын бүлэг, иргэдийн үер, уснаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг дээшлүүллээ гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.