АЙЛ, ӨРХҮҮД АЮУЛТАЙ БҮСЭД МАЛАА ХАРИУЛГАТАЙ БАЙЛГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэлж, аялал зугаалга, амралтын улирал болж байгаатай холбогдуулан Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын гармын ойролцоо оршин суудаг айл, өрхүүд аюултай бүсэд малаа хариулгатай байлгахыг анхааруулж, олон хоногоор хол аян замд гарахдаа хөрш айлдаа болон ойролцоох цагдаагийн хэсэг, хэлтэс, хэсгийн байцаагчдаа мэдэгдэхийг сэрэмжлүүлэн мэдэгдэх хуудас тараан ажиллажээ.

Мөн галт тэрэгний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, холбогдох хуулийн заалтыг тайлбарлан таниулсан байна. Иймд иргэд та бүхнийг галт тэрэгний ослоос урьдчилан сэргийлж, малаа хариулга маллагаатай байлгаж, хотол олноороо гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадахыг Төмөр зам дахь цагдаагийн газраас анхааруулж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.