Б.ХУРЦ НАРЫН ЕСӨН ХҮНД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЧЭЭ


 С.Зориг асганы амь насыг хороосон хэргээр ял элдэж буй Т.Чимгээ,  Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр шалгагдаж байгаа Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлын тов гарчээ.

Тодруулбал ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай болон ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Уг хэрэгтээ холбоотой шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2019.07.09/ болж ийнхүү шүүх хурлыг товлосон байна.

Урьдчилсан хэлэлцүүлэгээр  гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 23-ны 10.00 цагт хийхээр товложээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.