ГАВЬЯАТ ХУУЛЬЧ БОЛСОН Ц.АЛТАНЦЭЦЭГТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн бэлтгэл хурандаа  Ц.Алтанцэцэгт  Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ.

Энэхүү эрхэм хүндтэй цол хүртсэний учир Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр цагдаагийн байгууллагын анхны  Монгол Улсын гавъяат хуульч эмэгтэй болж байгаагаараа онцлогтой юм.
Мөн цагдаагийн байгууллагаас төрөн гарч байгаа 24 дахь гавьяат цолтон болж байна. Тэрбээр Мөрдөн байцаах албанд эгэл мөрдөгчөөс Мөрдөн байцаах тасгийн дарга, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дэд даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан юм.

Монголын цагдаагийн байгууллагадаа үр бүтээлтэй ажиллаж бахархам түүхийн нэгэн шинэ хуудсыг бүтээсэн эрхэмсэг хурандаа танд ажлын амжилт хүсч байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.