ДУУЧИН Б.ХАЛИУНЫГ ДИМАШ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ


Боловсрол суваг телевиз албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг дөрвөн улирлын турш зохион байгуулж, үзэгч олондоо хүргэсэн. Тэгвэл шилдгийн шилдгүүд оролцсон шоуны сүүлийн дугаар өчигдөр /2019.07.07/ цацагдсан билээ.

Шоуны ялагчаар жүжигчин Т.Бархүү тодорч, 30 сая төгрөгийн эзэн болсон.

Тэгвэл “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч Б.Халиуныг Казахстаны дуучин Димаш Кудайберген хайж байгаагаа мэдэгджээ. Тодруулбал шоуны эцсийн шатанд дуучин Б.Халиун дуучин Димаш Кудайбергенийг дууриан, “Sos Dun Terrien” дууг нь дуулсан юм. Улмаар дуучин залуу түүний бичлэгийг өөрийн цахим хуудасдаа нийтлэн “Маш сонирхолтой үзүүлбэр байна. Маш авьяастай охин байна. Тэр надаас ч илүү надтай адилхан байлаа. Аль улсын охин бэ” гэж бичжээ.


 

.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.