ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Зуны амралтаараа зусланд амарч байгаа хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, тэдэнд байгаль орчноо хамгаалах, хайрлах эерэг хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хувь хүний болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан байдаг.

Нийслэлийн Байгаль орчны газар болон Иргэний боловсролын төв хамтран нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг зуслангийн багш нарт зориулан боловсруулсан экологийн хичээлийн хөтөлбөрийн зорилго, агуулгыг танилцуулах сургалтыг долдугаар сарын 05-ны өдөр "Маргаашийн хөгжил" хүүхдийн зусланг түшиглэн зохион байгууллаа.

Тус сургалтад нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг Сэлбэ, Нарс, Ундраа болон Маргаашийн хөгжил зуслангуудын багш нар хамрагдав. Сургалтаар ус, ой мод, түүний экосистемд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх хичээлүүдийг оролцооны арга дээр үндэслэн тоглоомын аргаар заах арга барилыг багш нарт эзэмшүүлэв гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.