ГУДАМЖ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИНУУД ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА


Талбайн гудамж талбайн цэвэрлэгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэгдсэн 20 ширхэг оврын машинуудыг Хотын захирагчаас Нийслэлийн Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн билээ.

Тэгвэл эдгээр машин механизмууд улсын дугаараа авч өнөөдрөөс Сүхбаатарын талбайгаас эхлэн хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарлаа. Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах үйлчилгээтэй зориулалтын эдгээр машинууд үйлчилгээнд гарснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж чанар сайжрах, ТҮК-ийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, Хотын соёлд шинэ өнгө төрх бий болох боломж бүрдэж байгаа юм.

"ЦОНХООРОО ТАМХИНЫ ИШЭЭ БҮҮ ХАЯАРАЙ"

ТҮК-ийн ажилтан М.Цэрэндондов “Цэвэрлэгээний зориулалтын автомашинаа жолоодоод ажлаа явуулахад үнэхээр таатай байна. Өмнө би шүүр бариад гудамж цэвэрлэдэг байсан бол харин одоо жолоо бариад гудамжаа цэвэрлэж байна. Механизмаа жолоодоод ажиллах нь бидний ажлын ачааллыг багасгасан, нэг дор 5-6 хүний ажлыг хөнгөвчилж, ажиллахад амар болгож байгаа. Ийм төхөөрөмж оруулж ирсэн, бидний ажлыг хөнгөвчилж өгсөн байгууллагынхаа болон Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэлчүүддээ хандаж бидний ажлыг хүндэтгэж, хогоо хогийн саванд хийж хэвшээрэй, мөн автомашины жолооч нарт хандаж цонхоороо татсан тамхиныхаа ишээ бүү хаяарай, зам хогийн сав биш шүү гэдгийг ойлгоосой гэж хэлэх байна” гэв.

Ийнхүү Үндэсний Их баяр наадмын өмнө нийслэлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ТҮК-ийн ажилчдын жолоодсон зориулалтын бага оврын машинуудыг ажиллуулж эхэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.