Б.ХУРЦ НАРЫН ЕСӨН ХҮНД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА


С. Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг шалгаж байгаа билээ.

Тэгвэл эрүүдэн шүүлттэй холбоотой тус хэрэг шүүхэд шилжиж, өнөөдөр/2019.07.08/ урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах юм.

Шүүх хуралд С.Зориг асганы гэргий М.Булганыг хохирогчоор оролцуулж байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүдэн шүүлт ялуулсан гэх есөн хүний нэрийг эл болгосон.

Тодруулбал, УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан нарын есөн хүнийг шалгаж байгаа юм.

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.