АЛГА БОЛСОН ОХИНЫ ЦОГЦСЫГ НҮХЭН ЖОРЛОНГООС ОЛЖЭЭ


Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ амралтын газар эмээтэйгээ амарч явсан М /6 настай, эмэгтэй/ алга болсон талаар та бүхэнд мэдээлсэн.

Энэ сарын 6-ны өдрийн 19:40 цагийн орчим тус амралтын газрын тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар 07-ны өдрийн 10:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 4 алба хаагч, 1 автомашин, Жаргалтхаан сумын Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашин, Дэлгэрхаан сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, 1 автомашин,  Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 21 иргэн, 6 автомашин, 3 мотоцикл, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 54 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Ингээд мөн өдрийн 18:05 цагт тус амралтын газраас баруун урд зүгт 60 метрийн зайтай нүхэн жорлонгоос М-ийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Амралт зугаалга эхэлсэн энэ өдрүүдэд та бүхэн бага насны хүүхдэдээ байнга анхаарч байна уу.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.