Т.БАРХҮҮ ГРАН ПРИ ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО


“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн сүүлийн дугаар өчигдөр /2019.07.07/ үзэгч олондоо хүрч шилдгийн шилдгээ шалгарууллаа. Дөрвөн улирлын турш хүрсэн шоу нэвтрүүлгийн Гран при шагналын эзнээр жүжигчин Т.Бархүү тодорлоо. Ийнхүү тэрбээр 30 сая төгрөгийн эзэн болсон юм. 

Шоу нэвтрүүлгийн сүүлийн дугаарт дуучин Б.Нацагдорж буюу Наки попын хаан Майкль Жексон, жүжигчин Т.Бархүү алдарт дуучин Ceelo Green болсон бол дуучин П.Баярцэнгэлийн хувьд дэлхийг байлдан дагуулж буй Хүннү рок “Hu” хамтлагийг, загвар өмсөгч С.Сарнай рокн роллын хаан Elvis fresley, дуучин Б.Халиун Казахстаны алдарт дуучин Димашын дүрд яг адилхан хувирч, гайхширууллаа. Харин дуучин Б.Амархүү алдарт дуучин  Fredie mercury, дуучин Б.Маралжингоо дуучин Hudson, дуучин Г.Сүндэрмаа Marah carey-г тун чадварлаг дуурайжээ.

Жүжигчин Т.Бархүү Гран при шагналын эзэн боллоо

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.