ЭНЭ САРЫН 10-НД "ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭНЭ


Наадмын урьд өдөр буюу долоодугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлалатай. Энэхүү үйл ажиллагааг 2009 оноос эхлэн зохион байгуулдаг болсон бөгөөд энэ жил 10 дахь жилээд зохиох гэж байгаа юм. Иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд энэхүү өдрийн зорилго чиглэгддэг бөгөөд энэ үеэр цэргийн хүрээний анги нэгтгэл ёслолын жагсаалаар алхдаг уламжлалтай.

Ер нь Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн түүхтэй.

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ, ЦЕГ,ШШГЕГ, ДХИС зэрэг байгууллагаас 2000 гаруй цэргийн алба хаагч сонсогч оролцохоор өдөр бүр 3-4 цагаар бэлтгэлээ хангаж байна.

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчнээс Хуурай замын болон Агаарын цэргийн командлал, ҮБХИС болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын бие бүрэлдэхүүн алхана. Харин шөнийн парадын бэлтгэлийн жагсаалыг энэ сарын 7, 9-ний өдрийн үүрээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хийх юм байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.