ЦАГДААГИЙН АР ГЭРТ ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА


Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын усанд живсэн эмэгтэйг аврах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал энэ сарын 2-ны өдөр гарсан билээ. Тус газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөл талийгаачийн ар гэрт туслах "Халуун сэтгэл аян"ыг энэ сарын 4-нөөс эхлэн өрнүүлж байна.

"Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа элэг нэгт ахан дүүсийн эв нэгдлийн бэлгэдэл болсон баатарлаг хүү албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаачийн ард эхнэр, хоёр настай хүү, төрөөд 16 хонож байгаа охин нь үлдсэн. Бид ханийгаа алдаж гашуун зовлонд унасан нялх биетэй бүсгүй болон аавыгаа хүлээх бяцхан үрсэд сэтгэлийн дэм үзүүлэх үүднээс энэхүү аяныг өрнүүлээд байна.

Тухайн гэр бүлийг нэг өрөө байртай болгох эрмэлзэлтэй байна. Эхнэр нь одоо Алтай суманд байгаа бөгөөд өнөөдөр очиж нөхцөл байдалтай нь танилцана. Мөн орой аймгийн төв талбайд 1000 зул өргөх ёслол зохион байгуулна" гэдгийг зөвлөлийн тэргүүн Ч.Өлзийтунгалаг хэвлэлд өгсөн яриандаа дурджээ. Одоогоор хандивын дансанд эг сая төгрөг цугларсан бөгөөд орон нутгийн иргэд аяныг идэвхтэй дэмжин нэгдэж байгаа аж.

Хандивын данс: Хаан банк – 5197212141
Лавлах утас: 99511539, 99500577, 95425510

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.